Ц.НЯМДОРЖИД ТЕГ-ЫН ДАРГА Б.ХУРЦЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ МЭДЭЛ ДУТНА


Ц.Нямдоржид би итгэхгүй байна.Тиймээс ТЕГ-ын байгууллагад гар хүргэмээргүй байна. Би Монгол Улсын үнэмлэхтэй энэ улсын иргэн байна. Би тагнуулын байгууллагад итгэл алдармааргүй байна. Тиймээс энэ байгууллагаар улстөрчид тоглохыг зөвшөөрмөөргүй байна.

Ц.Нямдоржид хангалттай цаг хугацаа, хангалттай эрх мэдэл байсан. Гэвч салбараа "дампууртал" хаа юу хийв?

Ц.Нямдорж хүн амины хэргийн гэрч, гэвч хэрэгтэн шүүхийн байгууллагыг толгойлж байхад яагаад хуруугаа ч хөдөлгөсөнгүй вэ?

Тэгэхээр Ц.Нямдорж үнэхээр шударга хүн мөн үү?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга лүндэндоржийг алуурчин гэж мэдэгдэж байсан ц.нямдорж, алуурчинд ял оноосон цагт түүнд би итгэнэ.

Тагнуулын байгууллагыг би нүдтэй зүйрлэнэ... Би энэ байгууллагыг хайрлаж байна. Тиймээс олон жил намайг хуурсан улстөрчдөд би итгэхгүй байна.

Ц.Нямдоржийн хувьд насаараа улстөрд байлаа. Ялангуяа хууль зүйн салбарт. Гэхдээ ийнхүү ажиллаж байхдаа яагаад шударга ёс, тэгш эрх, салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын хажуугаар нүдэн балай, чих нь дүлий өнгөрсөн юм бэ?

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийнх нь тухай ноцтой мэдээллийг олон нийтэд ил болгонгуут яагаад Б.Хурцыг ажлаас нь хална гэж мэдэгдэв. Түүний энэхүү үйлдэл хууль ёсны байж чадах уу? Тагнуулын байгууллага бол Үндэсний аюулгүй байдлын төлөө ажилладаг тусгай үүрэгтэй байгууллага. Энэхүү байгууллагаар улстөрчид дур зоргоороо тоглоом хийх нь хэр зохимжтой вэ?

ТЕГ-ын даргыг 6 жилийн хугацаатай томилдог. Яагаад гэвэл улстөрчдийн тоглоом болгохоос болгоомжилсон хэрэг биз. Харин ТЕГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх 4 хөн шалгаан байгаа.

14.3.1.өөрөө хүсэлт гаргасан;
14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
14.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.

Ингэж заасан байдаг. Тэгвэл Б.Хурцыг ажлаас чөлөөлөх үндэслэл байна уу?

Энэ асуудалд Улс орныхоо, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана хэмээн ам тангараг өргөсөн Ерөнхий сайд хэрхэн хандах бол...?

ТЕГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх дээрх шалтгаанууд үгүй бол ажлаас нь чөлөөлөхийг хориглосон байдаг. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно гэж заасан байна.

Б.Хурцын хувьд ажлаас чөлөөлөгдөх үндэслэл одоогоор харагдахгүй байна. Өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх байсан бол Ц.Нямдорж сайдын талаар ноцтой мэдээлэл хийх байсан гэж үү? Түүнчлэн Б.Хурц ажлаас чөлөөлөгдөхөөс айж, хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар ноцтой мэдээлэл дэлгэх шаардлага байхгүй... Нэг үгээр хэлбэл түүнд рекэт хийх шаардлага байхгүй. Яагаад гэвэл бүрэн эрх нь хуулиараа ийнхүү хамгаалагдсан байгаа учраас...

ӨӨР ӨНЦӨГ

Магадгүй Б.Хурц өнөөдрийн үйлдлээрээ, тагнуулын байгууллага улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалахад хэзээд бэлэн байгаа шүү.., бид сэрүүн байгаа шүү гэдгийг " амин хувийн болон бүлэглэлийн эрх ашгийн төлөө "олон нийтийг хуурч мэхлэн ажилладаг" албан тушаалын хэнээтнүүдэд сануулсан ч байж болох..!?

БАС НЭГ ӨӨР ӨНЦӨГ

Улстөрчдийг худалч гэж олон нийт цоллодог. Гэсэн ч итгэдэг. Эцсээ хүртэл хэнд нь итгэх вэ гэдгээ бид мэддэггүй. Магадгүй бид өнөөдөр улс орны үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг сахин хамгаалах үүрэг бүхий байгууллагадаа итгэвэл энэхүү газрын цаашдын үйл ажиллагаа улстөрчдөөс хараат бусаар явахад нь дэм болж ч болох юм.

Энэхүү үйл явдалд олон нийт бид хөнгөн хуумгай хандаж, туйлширч боломгүй санагдана.


Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 16 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 17 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 18 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 19 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 19 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 20 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 21 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 21 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр