Өнгөрсөн 7-р сард СХД-т хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж олон айл үерт автаж хамгийн харамсалтай нь гурван хүүхэд амь насаа алдсаан. Энэ хэрэг одоог хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.
СХД-т болсон үерт автаж амь насаа алдсан хүүхдүүдийн тухайд христийн сүмээс буцаж явахдаа осолдсон гэсэн мэдээлэл байгаа. тэгвэл энэ хэрэг өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдсаар байна. Хэдийгээр хүүхдүүд шууд христийн сүмийн үйл ажиллагаанд оролцоогүй ч гэлээ тус газарт сайн үйлс нэрээр чихэр жимсхэн тарааж байсан хүмүүс хуувь бус үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг хэллээ. байгаа юм.
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭН
Бид ниргэсэн хойно нь хашгирсаар байгаад сурчихсан учраас одоо л энэ тухай хуулинд өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. хаа сайгүй хаяа дэрлэн байгаа эдгээр сүм хийдийн зөвшөөрлийг НИТХ-аас өгдөг байна. Өнөөдрийн тухайд манай улсын хэмжээнд 800 гаруй янз бүрийн шашны сүмүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Эдгээрийн гол үйлчлүүлэгчид бол гэр хороололд амьдарч байгаа иргэд гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хэдийгээр манай улсын үндсэн хуулинд шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрхийн асуудал ч гэлээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа шашны урсгалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуулт хэвээр байсаар байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна