М.СОНОМПИЛЫГ ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОЖЭЭ


Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэднийг 2013-2017 онд хамаарал бүхий компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр мөрдөн шалгаж байгааг АТГ-аас мэдээлэл өглөө.

Тус газарт 2013-2016 онд ажилласан удирдах болон санхүүгийн ажилтнуудыг шалгаж байгаа юм байна. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгаж байгаа. Албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий "Үүлэн сондор", "Үүлэн арвижих", "Женерал дата", "Найртын гол", "Богадачахэ", "Эко жолоо", "Эко овоо" зэрэг есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт холбогджээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярав нарын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Хөгжлийн банкнаас зээл авч, санхүүжилтээ босгосон зам, барилга, төмөр замтай холбоотой 50 гаруй төсөл хөтөлбөр шалгалтад бүдэрчээ. Тиймээс төсөл бүрийн хөрөнгө оруулалтыг нарийвчлан шалгах шаардлагатай болж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.Хөгжлийн банкаар дамжин гарсан хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шалгаж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүний "Залуу Монгол" компанийн байр болон гэрт нь өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр нэгжлэг хийн шаардлагатай бичиг баримтыг хураан авсан. Маргааш нь буюу аравдугаар сарын 6-ны өдөр М.Сономпилийг яллагдагчаар татан хилээр гарахыг нь хоригложээ. Мөн Монголбанкны өмнөх удирдлагуудтай холбоотой хэргийг ЦЕГ-гай хамтран байгуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг цагдан хориогүй байгаа юм байна.

Харин Хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд төлөвлөгөөт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга зэрэг долоон албан тушаалтан, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга зэрэг дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Эдгээр мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлого, түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосноор нь мэдүүлсэн, гэр бүлийн дундын өмчлөлийн өмч, хөрөнгө оруулсан компани болон хувьцаагаа мэдүүлээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 5 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 10 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 13 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 15 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 15 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27