​НАЛАЙХ ДҮҮРЭГ 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО


"Хангарьд-Улаанбаатар" ТББ 2015 онд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори, 2016 онд Төв аймагт хүүхдийн цэцэрлэг барьж өгч байсан. Харин энэ онд налайх дүүргийн хүүхдүүдэд зориулсан 50 ортой эмнэлгийн барилгыг буцалтгүй тусламжаар барьж өнөөдөр нээлтээ хийж байна.

Налайх дүүрэг 36 мянга гаруй хүн амтайгаас 12 мянга орчим нь 0-16 насны хүүхдүүд байдаг гэсэн тоо бий. Тэдгээр 12 мянган хүүхдэд зориулан 30 ортой ганцхан тасаг эрүүл мэндийн хэвтэж эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. 2014 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байгаа Найлах дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт орны хүртээмж хамгийн их тулгамдаад байсныг Налайх дүүргийн эмч ажилтнууд онцолж байлаа. Тодруулбал сүүлийн жилүүдэд өвлийн улиралтай зэрэгцээд ханиад томууны дэгдэгт 3 дахин нэмэгддэг болж ор хүрэлцэхгүйн улмаас зарим хүүхдийг гэрээр эмчилдэг байжээ.

Өнгөрсөн онд гэхэд 30 ортой хүүхдийн тасагтаа 140 хүүхдийг багтааж эмчилгээнд хамруулсан байна. Таван сарын өмнө шав тавьж байсан энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор Налайх дүүргийн багцууд ая тухтай орчинд эмчлүүлээд зогсохгүй 27 ажлын байр бий болж байгааг хэлж байлаа. Ийнхүү орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 50 ортой эмнэлэгийн барилга баригдсанаар орны хүрэлцээ болон оношлогооны чадвар сайжрах, хүүхдийн эмгэгүүдийн бусад салбар хөгжин хүүхдийг хот руу явуулах чирэгдэл багасах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 4 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 10 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 12 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 14 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 14 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27