ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УУРАГ ТАРХИ БОЛСОН ИХ СУРГУУЛИЙГ СЭТГЭЛГЭЭНИЙ ШИНЭ ТҮВШИНД ДЭМЖИНЭ


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудтай уулзаж ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Цэргийн төв эмнэлгээс харьяа байгууллагуудын ажилтай танилцаж үүрэг, чиглэлөглөө.

БатланхамгаалахынсайдН.Энхболд ҮБХИС болон Цэргийн төв эмнэлгийн биебүрэлдэхүүндшинэЗасгийнгазрынбодлого, Батланхамгаалахсалбартхэрэгжүүлэхүйлажиллагаанычиглэлээтанилцууллаа. Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэнүгэндээ: " 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол "Шударга, ёсзүйтэйгээртөрийналбанүүргээгүйцэтгэх" гэдгийгонцоллоо. Үндэсний батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр болоод ном товхимолд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдаад "Батлан хамгаалах салбарын боловсон хүчний гбэлтгэдэг Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжин ажиллах"-ааилэрхийлэв. Цэргийнтөв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэрээ төр засгаас та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр иргэдийн зүгээс ямар нэг гомдол чиргэдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ бид сэтгэлгээний өөрчлөлт болон шинэчлэл хийхгүйгээр цэрэг армиа орчин үеийн болгоно гэсэн ойлголт байж таарахгүй. Саяхан олон жил яригдсан Батлан хамгаалахын багц хуулиа батлуулж чадсан бол одоо Дайчилгааны тухай хууль , Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарна. Мөн 2001 оноос мөрдөгдөж байгаа Монголын цэргийн номлол шинэчлэгдэхээр яригдаж байна. Өнгөрсөн 16 жилд цэргийн шинжлэх ухаан,дайны арга барил, хүмүүсийн мэргэжлийн түвшин, мэдлэг боловсролд маш их өөрчлөлт орсон. Манай батлан хамгаалахын багц хууль нь дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчний гурвалсан суурин дээр өөрийгөө хамгаалах хүчнээ бэхжүүлэхасуудал өнөөдрийн энэ нөхцөл байдал, эрх зүйн орчиндоо өөр болох ёстой. Үүн дээр энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бүрэн өөрчилж гүйцэхгүй гэхэд суурийг тавьсан байх ёстой гэлээ. Харьяа байгууллагуудын ажилтай танилцах үеэр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагуудбайлцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 12 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 15 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 16 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 16 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27