ЗАРИМ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ


Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санаачилан өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх "Өнөөдрийн оролцоо, маргаашийн боломж" Зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.Тус хөтөлбөрийг аймгийн ЗДТГазар болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрт хамрагдах 120 өрхийг Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд, Луус, Адаацаг, Дэлгэрхангай сумдаас сонгосон байна. Гэр бүлийн идэвхитэй оролцоонд тулгуурлан тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэн өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулахыг зорьжээ. Сонгогдсон гэр бүлийн гишүүдэд 6 сарын хугацаанд мэргэжлийн чиг баримжаа , хөдөлмөрийн чадамж олгох сургалтанд хамруулж эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай гэр бүлийн амьжиргааг дэмжих, хөгжлийн үйл ажиллагаанд хамруулах, зарим өрхийг орон байртай болгох, амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгаас хэрэгжиж буй үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 10 иргэнийг ажлын байранд зуучлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Уг зорилтыг иргэн, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж гэр бүлийн тогтвортой байдал бий болохын зэрэгцээ амьдралын чанар нэмэгдэх юм. Төслийн нээлтэнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сонгогдсон өрхийн идэвхитэй оролцоо хамгийн чухал болохыг онцлоод тухайн орон нутгийн хөгжил нь иргэдийн нийгмийн оролцоогоор тодорхойлогддог учир оролцоотой, чадварлаг иргэд, зөв төлөвшил, хүмүүжилтэй хүүхэд багачууд нь бидний хамгийн том нөөц бололцоо юм. Төр болон төрийн бус байгууллага та бүхний тулах гүүр нь болж төслийг хэрэгжүүлнэ гээд хүүхэд бүр инээд хөөрөөр бялхаж,гэр бүл бүр аз жаргалтай байхыг хүсэн ерөөж үг хэллээ. Төслийг санаачилагч Дэлхийн зөн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зүгээс уг төсөл нь орон нутагт үр дүнгээ өгсөн шилдэг туршлага болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 1 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 6 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 9 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 10 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 10 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 20 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27