​ТАВАН УУЛЧНАА АЛДСАНААС ХОЙШ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА 14 УУЛЧНАА БИД АЛДЛАА


Уулын спортоор хичээллэж буй залууст хоёр жилийн өмнөөс буюу 2015 онд амь, нас эрүүл мэнддээ анхаарч байх сануулгыг өгч, холбогдох салбар нь анхааралдаа авч байсан бол өнөөдөр бид 10 гаруй хүнээ нэг дор алдаж, уй гашууд автахгүй байх ч байсан юм билүү хэн мэдэх билээ. Аливаа аюулыг өнгөрсөн хойно нь, хэн нэгнээ алдсан хойно ухаарч, ойлгодог "унтаа" байдлаасаа хэзээ гарах вэ?

Монголчууд бид аливаа аюулыг мэдэрч байж, хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохирч байж ухаардаг дутагдалтай тал байна. Монгол Улсынхаа уулын спортын хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл тэмүүлэл тээж явсан 10 гаруй тамирчдаа алдлаа. "Монголиан эскспедишн" компанийн захирал С.Алдархишигийн ярьж байгаагаар бол уулчин амь насаа алдах тохиолдолд өмнө нь ч гарч байсан бөгөөд тухайн үед энэхүү спортоор хичээллэж буй хүмүүст сэрэмжлүүлэг болгох, аюулгүй байдалд нь анхаарах, салбарын бодлогыг тодорхойлж буй хүмүүс нь анхааралдаа авч, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Түүнчлэн яг өнөөдрийнх шиг л уулчдыг буруутгах, шүүмжлэх байдалд тухайн үед гарч байжээ.

Тэрбээр " Маш харамсалтай осол боллоо. Том осол. Өмнө нь 2015 онд Алтай таван богд ууланд таван уулчин осолдон, амь эрсдэж байсан. Тухайн үед хүмүүс бие биеэсээ буруу хайж, нэг нэгэн рүүгээ дайрсан байдал олонтаа гаргаж байсан. Харамсалтай нь, өнөөдөр ч бас тийм дүр зураг харагдаж байна. Сургамж авч, холбогдох салбарын зүгээс уул, аялалын салбарт чиглэсэн арга хэмжээ авсан зүйл гарсангүй" гэв.

Мөн Отгонтэнгэр уулыг монгол түмний шүтээн Очирваань хайрхан гэж ярьдаг. Хүмүүс энэ ууланд авирах "ёсгүй", "ёстой" гэж ярьцгааж байна. Зарим нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Отгонтэнгэр ууланд авирахыг хориглосон гэж ч бичиж байна. Уулын спорт өөрөө уулын оргил өөд тэмүүлж байдаг төрөл учраас хүн хүссэн ууландаа авирах нь байж болох асуудал. Үнэхээр тахилгатай ууланд авирч болохгүй гэж хориглосон бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байх шаардлагатай. Ийм осол болсны дараагаар гэнэт л тушаал гарсан байдаг гэж танилцуулах нь учир дутагдалтай.

Отгонтэнгэр ууланд Монголын уулчид анх 1953 онд авирч, Энхтайвны оргил гэж нэрлэсэн түүхтэй. Тэр цагаас хойш 60 гаруй жил Отгонтэнгэр хайрхандаа Монголын уулчид авирсаар ирсэн. Өмнө Отгонтэнгэрт уулчид осолдож, амь эрсэдсэн тохиолдол гарч байгаагүй. 1963 онд Отгонтэнгэр ууланд осолдсон онгоцны сэгийг манай уулчид цэвэрлэж байсан. Ер нь уулчид, аялагчид энгийн хаа явсан газраа энгийн иргэдийн тарьсан хог, хаягдлыг үргэлж цэвэрлэж явдаг, уул ус, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж явдгийг би зориуд энэ дашрамд хэлэхийг хүсч байна" хэмээн Ньюс.мн сайтын сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 21 минутын өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 8 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 10 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 10 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 19 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27