ГАР УТАС ТАНЫГ ЧИМЭЭГҮЙ, ХАРИН ХӨНӨӨЖ БАЙНА


Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг нь өнөөдөр өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг болсон. Гэхдээ орчин цагт хөгжиж байгаа ухаалаг утасны хэрэглээгээ тохируулж байхгүй бол таны эрүүл мэндийг аажмаар идэж байна.

Одоо эдгээр нь зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд шилжжээ. Эцэг эхчүүд уйлсан хүүгээ эсвэл хоол идэхгүй хэмээн зөрүүдэлсэн охиноо аргадахдаа таблет, гар утсаа өгдөг. Зарим эцэг эхчүүдийн хувьд энэ нь асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй болоод хамгийн хурдан арга байж болох ч эдгээр технологиуд хүүхдэд тань ямар сөрөг дагавар авчрахыг тэр бүр мэддэггүй. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 3-5 насны хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт 4 цагийн турш зурагт үздэг нь тогтоогджээ. Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн хөгжилд сөрөг болон эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь та хүүхдээ ухаалаг төхөөрөмжөөс хараат байлгахгүйг хичээж, түүнийг хэрэглэх зориулалт, цагийг хянах хэрэгтэй юм.

Хятадад 21 настай эмэгтэй өдөр бүр тасралтгүй гар утсаараа тоглодог байсны улмаас нэг нүд нь хараагүй болсон талаар тус улсын мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг "Daily Mail"уламжилжээ. Эмч нар 21 настай Ву Сяожинг бүсгүйн баруун нүд торлогийн артерийн бөглөрлийн улмаас юм үзэхгүй болсныг тогтоосон байна. Мөн эмч нар бүсгүйн баруун нүд харалган болсон шалтгааныг видео тоглоом тоглосонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Ухаалаг утас, таблет зэрэг нь орчин үед өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон хэдий ч цагийг нь хязгаарлаж байх нь таны эрүүл мэндийг хамгаалах нэг арг зам болж байна.

Гар утас ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Гар утас нь Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг, Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа гарчээ. Мөн Гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулдаг байна. Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг, Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг, Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг,Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг болох нь тогтоогджээ. Тиймээс өнөөдөр ухаалаг гар утасны хэрэглээгээ тааруулах нь хамгийн том гарц юм гэж зөвлөмөөр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 2 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 6 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 6 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 16 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27