ДЭЭД ШҮҮХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЛАА


Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцэв.

Хуралдаанаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаарх саналыг үндэслэлгүй гэж үзэн дээрх зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хууль тогтоогчид санал хүргүүлэхээр болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 2 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 6 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 6 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 16 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27