AIR BUSAN КОМПАНИ ЗАРИМ БОЛОВСОН ХҮЧНЭЭ МОНГОЛООС АВДАГ БАЙНА


БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид "Air Busan" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг "Air Busan" компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ 2007 онд "Air Busan" байгуулагдсан. Анх 2 онгоцтой байсан бол өнөөдөр 23 онгоцтой болсны зэрэгцээ дэлхийн олон хот руу шууд нислэг хийдэг болсон. Хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 50 тэрбум вон байсан бөгөөд одоогоор нэг их наяд гаруй воны орлоготой ажилладаг болсны зэрэгцээ өөрийн гэсэн орчин үеийн байртай болсон гэдгийг хэллээ. 2016 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар чиглэлд шууд нислэгээ эхлүүлсэн. Одоогоор долоо хоногт 2 удаа нислэг үйлдэж байна. Мөн Монголоос зарим боловсон хүчнээ авсан гэдгийг тодотголоо. Түүнчлэн компанийнхаа нислэгийн удирдлагын төв болон нисэх багаа бэлтгэдэг сургалтын танхим, шинэ барилгын зохион байгуулалтаа танилцуулж, Улаанбаатар хотыг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Дулааны улиралд Улаанбаатар-Пусаны шууд нислэг зорчигч ихтэй байдаг. Өвлийн улиралд багасдаг. Цаашдаа нийслэлийн удирдлагуудтай хамтран "Өвлийн аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх боломж бийг онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ үеэр "Хоёр хотын хооронд "Тэнгэрийн зам" хэдийнээ нээгдсэн. Одоо иргэд хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн замыг бид хамтдаа нээх учиртай. Пусаныг зорих монголчууд, Улаанбаатарыг зорих пусанчууд нэмэгдэж, олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус компанийн хувь нэмэр их" хэмээн онцлов. "Air Busan"-аас гадна Монголын иргэний агаарын тээврийн "MIAT" компани мөн Пусан хот руу шууд нислэг үйлддэг. Өөрөөр хэлбэл, 7 хоногт Улаанбаатар-Пусаны чиглэлд 4 удаагийн шууд нислэг тогтмол хийгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Түүнчлэн хотын дарга С.Батболд Пусан хотын шинэ боомтын үйл ажиллагаатай танилцсан. Уг боомт нь БНСУ-даа ачаа тээвэрлэлтээрээ 6 дугаарт ордог. 120 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангасан. Далай дээр баригдсан бөгөөд ирэх 20 жилийнхээ төлөвлөгөө, зураг төслийг баталсан байна. Пусаны нийт ачаа эргэлтийн 75 хувийг дангаараа гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ дэлхийн олон улс руу шууд ачаа тээвэрлэлт хийдгээрээ алдартай болсон аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 3 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 7 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 7 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 17 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27