Монголчууд бид адууг төрийн сүлдэндээ залж, молор эрдэнэ хэмээн шүтэж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд монгол адуугаа дээдлэх нь бүү хэл, машинаар олноор нь зөөж, шөрмөс юуг нь таслан хил давуулж байсныг зогсоосон. Гэтэл үүнээс эмгэнэлтэй байдал Малын эмээлт зах дээр өрнөж байна.
монгол адуун сүрэг хэдэн хоног хоног өвс, усгүй тамлагдаж захаасаа үхэж эхлэх нь энүүхэнд байна. Учир юу гэвэл Хятад эзэнтэй махны ченжүүд малчдаас Адуу болон ямааг их хэмжээгээр худалдаж авдаг гэнэ. Харин энэд хонь үхэр ямарч сайн мал байгаад үнэд хүрдэггүй бололтой. Мал зарж байгаа иргэдийн яриагаар бол Хятадууд голдуу адуу болон адууны махыг л худалдаж авдаг гэнэ. Гэхдээ үүрээр монгол чежүүдээр дамжуулан малчдаас их хэмжээгээр бөөндөж авчихаад явчихдаг гэнэ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор БНХАУ руу амьдаар нь хил гаргах гэж байсан 1000 орчим адуу эхнээсээ өлдөж үхэж буй мэдээлэл өнгөрсөн жил оны өмнө шуугиан тарьсан. Адууг амьдаар нь хил гаргахгүй байх шийдвэрийг Шадар сайд У.Хүрэлсүх гаргаснаар тэдгээр адууг Улаанбаатар хотын “Эмээлт" захад авчран нядалгаанд оруулахаар болж байсан юм. Гэтэл Монгол малын махыг хятад эзэдтэй махны үйлдвэрүүд өөрийн орон луугаа зөөгөөд дуусах нь бололтой. Энэ нь нэг талаараа манайд махны үйлдвэрүүд өөрдсөө хөл дээрээ тогтох боломжгүй болоод ирэхээр хятадууд урт хугацааны зээл өгөх, худалдан авах гээд өөрсдийн болгоод авчихдаг гэсэн яриа монголчуудын дунд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна