Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байна. Өчигдөр эрлийн баг осол болсон ууланд ажилласан ч нэг ч хүнийг олоогүй бөгөөд өнөөдөр үүрээр эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Дөнгөж сая гурван иргэний цогцосыг оллоо гэх харамсалтай мэдээлэл бидэнд ирлээ.
Өнөө өглөө 9 цагт Онцгой комисс шуурхай хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд ОБЕГ-ын дарга, Шадар сайд нар ослын газрыг зориод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна