ЗАСГИЙН ГАЗАРТ ДАХИН ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР БОЛОВ


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, "Харгиа" цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссон билээ. Хуралдааны эхэнд тус хорооны дарга Д.Сарангэрэл "2012 оны 12 дугаар сарын 28-нд Улсын Их Хурал 74 дүгээр тогтоол гаргаж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэсэн.

Ингэх үндэслэл хангалттай байгаа. Эдгээр үйлдвэрүүд дутуу цэвэрлэсэн, шүүлтүүргүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Улмаар Туул голын бохирдолд нөлөөлж байгаа гурван хүчин зүйлийн нэг нь арьс ширний үйлдвэрүүд болоод байгаа. УИХ-ын 74 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсэн байх ёстой. Гэтэл одоог болтол нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй байгаа нь төрийн ажил уялдаа холбоогүй, аль нэг шатан дээрээ очоод гацдагтай холбоотой гэдгийг та бид мэдэж байгаа. Энэ гацаанаас гаргах үүднээс Өргөдлийн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 02-ны өдөр хоёр тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоолын хэрэгжилтийн асуудлаар өнөөдөр бид хуралдаж байна гэсэн юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр, "Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэлийн бүс, суурьшлын бүс, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох чиг үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А139 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 160 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч нийслэлийн Засаг дарга 2016 оны А256 дугаар захирамжаараа 513 иргэнд 26,5 га газрыг Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийг барих газар, төлөвлөлттэй давхцуулж цахим олголтоор эзэмшүүлсэн байсан. Иймээс асуудлыг шийдэх үүднээс Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, газар олголтыг шийдэх үүрэг бүхий байгууллагуудад чиглэл өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар иргэдэд олгосон газрын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээв. Хуралдааны үеэр гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Засгийн газарт дахин чиглэл өгөх тухайгаа хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал шийдэгдээгүй байна. Дараа зун дахиад Улаанбаатарчууд өмхий үнэрт эрүүл мэндээрээ хохирсоор байх нь. Малын гоц халдварт өвчин Улаанбаатар хотод гарч байгаа нь арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг бид шийдэх ёстой. Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж Засгийн газарт дахин чиглэл өгөх болно" гэв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 7 минутын өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 1 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 1 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 1 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 2 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 2 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 3 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 4 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 4 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 21 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 21 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 22 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 22 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 22 цагийн өмнө