ХОРИХ АНГИЙН ЭМНЭЛГЭЭС ЗӨРЧИЛ ИЛРЭВ


Ховд аймгийн прокурорын газраас Хорих 457 дугаар ангид хорих ял эдэлж байгаа хоригдлуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2017 оны эхний 9 сарын байдлаар шалгажээ. Шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар судлалын улсын ахлах байцаагч, Эмчилгээ, оношилгооны хяналтын улсын байцаагч нар хийсэн байна. Шалгалтаар Хорих 457 дугаар ангийн эмнэлэг нь хүчинтэй хугацаа бүхий эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдсан үйл ажиллагаа явуулдаггүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зориулалтын байргүй, эм хүлээн авах, хадгалах, олгох стандарт үйл ажиллагааны зааврыг боловсруулан мөрдөж ажиллах бүртгэл хөтлөөгүй, яаралтай тусламжийн эмийг худалдан авах болон эмийн тасалдал үүсэх үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, хоригдлуудад эрүүл мэндээ хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх ажил хангалтгүй зэрэг зөрчил тогтоогдсон байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид прокурорын шаардлага хүргүүлж ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 3 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 20 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 20 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 21 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 22 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26