БЗД-ИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ӨССӨН ДҮНГЭЭРЭЭ 1,27 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРЧЭЭ


Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагтай болсон билээ. Энэ удаагийн "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэгт бүтээн байгуулалтын дараах ажлууд өрнөжээ.

Дүүргийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр 80.44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17.22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 4 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1.62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж буй аж.

Боловролын салбарт энэ хичээлийн жилд 14, 127, 126, 136 дугаар сургууль шинээр ашиглалтад орсон байна Ингэснээр бага боловсролын хамран сургалтын хувь 99.88 хувьд хүрсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт 53800 хүүхэд ЕБС-д хамрагдсаны 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

Тус дүүрэгт өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр олон ажлыг хийсэн байна. Тухайлбал, 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд орон сууцны хороололд 67, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэжээ. 2012 онд 4860 ширхэг гэрэлтүүлэгтэй байсан бол 2017 оны аравдугаар сарын байдлаар 10810 ширхэг болж өссөн юм. Мөн дүүргийн хэмжээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр туслах зам болон орон сууцны хороолол доторх 1650 м.кв талбайн замын эвдрэлийг нөхөн засварлаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Харин дүүргийн Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуу хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулан ажилласан бөгөөд нийт 2420 төрийн албан хаагчийг оролцуулж 45 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэлжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сантай болсон. Мөн энэ онд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх 1654 гэрээг байгуулан ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар татварын орлого 1.69 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 1.43 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өссөн дүнгээр 14.34 тэрбум байхаар төлөвлөснөөс 13.06 тэрбумын гүйцэтгэлтэй байна. Нэг үгээр хэлбэл, татварын орлого өссөн дүнгээр 1.27 тэрбум төгрөгөөр тасраад байгаа гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 12 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 12 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 13 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 14 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 16 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 16 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 17 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 19 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр