PRIUS МАРКИЙН АВТОМАШИН ШОН МӨРГӨЖ, ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ


Намрын налгар өдрүүд дуусч жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас зарим даваа, гүвээ, зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос гадна ихэнх жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгаад авсан юм.

Замын цагдаагийн албанаас өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой гэж анхааруулсан боловч бидний хэнэггүй зангаас болж зам тээврийн осол, хэрэг гарсаар байна.

2017 оны 10 дугаар сарын 07,08-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. Энэ амралтын өдрүүдэд хурим, найр ихээр болсонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл зөрчил ихээр бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 3 тохиолдолд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Орон нутагт Архангай, Сүхбаатар аймгуудад ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

Тухайлбал:
1. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг "Хашаа худаг" гэх газар асфальтан замд амины T.Pruis маркийн автомашины жолооч О нь зорчих хэсгээс гарч шон мөргөсний улмаас зорчигч 44 настай Б-н амь нас хохирсон хэргийг Сүхбаатар аймгийн ЦГ-т шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 11 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 11 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 12 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 14 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 15 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 16 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 18 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр