​БНСУ-Д ГАДААД ОЮУТНУУДЫГ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОВ


БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуулав. Уг шийдвэр нь солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарна.

Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой аж.

БНСУ-д оны эхний 8 сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.

Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг анхааруулж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газар мэдээллээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 11 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 12 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 13 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 14 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 16 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 17 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 19 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр