ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД: ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ТҮВШИНГ АХИУЛНА


Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт багч ажилчдад баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

"Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ

Эрхэм зочид, боловсролын удирдах ажилтануудаа!

21-р зууны хөгжлийн түүчээ болсон эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш сурган хүмүүжүүлэгчид, энэрэл хайр, дадлага туршлагаар залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэгч ахмад багш нар, ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ Нийслэлийн төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын багш нарын 51 дэх өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн ачааллыг бууруулах, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, глобал сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, багшийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх "Нийслэлийн багш" төсөл хэрэгжүүлэн, багшийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг сайжруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Нийслэлийн боловсрол-2020" хөтөлбөрийг баталлаа.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 2132 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 848 нэгж байгууллага буюу 39,8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод байдаг.

2020 он гэхэд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, 50 сургууль шинээр баригдаж, 3 ээлжтэй сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ. Мөн цэцэрлэггүй байгаа 27 хороог цэцэрлэгтэй болгож, 60 цэцэрлэг шинээр бариулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд багшийн ачаалал өндөр, цэцэрлэгийн болон бага ангийн нэг багшид дунджаар 63 хүүхэд ногдож байна. Иймээс багшийн ажлын ачааллыг бид бууруулна.

Боловсролын байгууллагад сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж, багш ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулж, нэр хүндийг өсгөнө.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багшаар 100 хувь хангаж, мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг 45 хувьд хүргэнэ.

Багш удирдах ажилтны нийгмийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмж, урамшуулал олгох эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа гарган холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, эх хэлний боловсролын чанарын түвшинг ахиулна. Бидний өмнө хийж хэрэгжүүлэх олон ажил байгааг тоймлон та бүхэндээ хүргэлээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон талт сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ их үйлсэд хүчин зүтгэж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье. Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй" хэмээсэн юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд оны шилдэгээ тодрууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 6 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 7 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 8 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 9 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 12 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 14 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр