МАЯАКТАЙ МАШИН ХӨЛӨГЛӨН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД "ТОМОРСОН" ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ


Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна. Тухайн иргэнд хуулийн хариуцлага оногдуулсан, оногдуулаагүй гэх эргэлзээтэй мэдээллүүд цацагдаж байгаа учраас Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос зарим асуултанд хариулт авлаа.

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, хэл амаар доромжилсон гэх мэдээлэл, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.Тухайн иргэний зөрчилд хуулийн ямар хариуцлага тооцсон бэ?

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-н өдөр Land cruiser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, О автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгасан. Энэ үед тухайн автомашинд зорчиж явсан Б гэгч иргэн'Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна' гээд хэл амаар доромжилж, тавьсан шаардлага эсэргүүцсэн гэх зөрчил гаргасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас тухайн зөрчлийг шалган 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан 'төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон" гэх заалтын дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад иргэн Б-гийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан 'Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, танхайрсан үйлдэл байна гэж үзэж" 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Б-г 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байгаа болно.

-Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасан бол ямар шийтгэл оногдуулах ёстой вэ?.

-Дээрх зүйлд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэнэ.

-Тухайн автомашин дуут дохионы тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь дуут дохио ашиглах эрх бүхий албан тушаалтан мөн байсан уу?.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй байсан. Тухайн зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг юм. Тиймээс энэ асуудлыг Замын цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэх үүрэгтэй юм. Хэрвээ тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн бол хэн ч байсан хуульд заасан хариуцлага хүлээнэ. Прокуророос иргэн Б-д холбогдох Зөрчлийн материалыг хянаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөн, хариуцлага хүлээлгэхээр, шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлээд байна.

Эх сурвалж: prokuror.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 27 минутын өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 52 минутын өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 1 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 3 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 4 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 5 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 7 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 20 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 21 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр