"Ялаа үргээхээр утаа тавьж байгаад гал алдан гэрээ шатааж, өөрөө түлэгдсэн" золгүй явдал болсон байна. Тодруулбал, "ГССҮТ-д түлэгдсэн хүн ирж хэвтлээ" гэх мэдээлэл энэ сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад Өмнөговь аймгийн Цогтцэцээ сумын харъяат 54 настай эрэгтэй Б нь өнгөрсөн сарын 29-нд гэрийнхээ үүдний амбаарт ялаа үргээхээр утаа тавьж байгаад гал алдан гэртэйгээ шатаж, 40 хувийн түлэгдэлттэй тус эмнэлгийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна