Реалити-шоуны од Ким Кардашьян твиттерээр дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад шаардлага тавилаа. Пуэрто-Рикод хүчтэй хар салхины улмаас цахилгаан бүхэлдээ тасарч, олон мянган хүн байгалийн гамшигт нэрвэгдээд байхад Дональд Трамп урьдын адил гольф тоглосноо гайхуулсаар байгаад Ким Кардашьян эгдүүцсэн байна.
"Хүмүүс олноороо үхэж, өнчирч байхад твиттерт гольф тоглосноо бардамнан жиргэхээ болихыг шаардаж байна. Босоод, тэр хүмүүст туслаач!" Ким Кардашьян жиргэжээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна