​Г.БААСАН ДАРГЫГ АТГ РУУ ОРУУЛААГҮЙ ГЭХ СЕНСАЦИ ХААЛГА АНДУУРСАНААС ҮҮДЖЭЭ


АТГ газар Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас айсан уу, эмээсэн үү дотогшоо нэвтрүүлэхгүй байна гэх мэдээлэл нэг хэсэг сошиал ертөнцөд цацагдсан билээ. Тэгвэл Г.Баасан даргыг нэвтрүүлээгүй биш харин буруу хаалгаар орох гэсэн учраас түүнд саад учирсан үйл явдал болсон аж. Энэ талаар АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням ийнхүү тайлбар хийжээ. Тэрбээр "Тэр өдөр авлига, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын хурал, сургалт болсон. Тэр өдөр мөн Ард түмний онц зөвлөл гэдэг байгууллага манай А байрны урд жагсаал хийсэн. Авлигатай тэмцэх газрын байр нь төрийн тусгай хамгаалалтад байна гээд хуулийн заалттай. Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид А байрны нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлахтай давхацсан байсан. Миний авсан мэдээллээр, Олон нийтийн зөвлөлийн гишүүд маань буруу хаалгаар нэвтрэх гээд очсон юм билээ. Та бүхэнд хэлэхэд, Авлигатай тэмцэх газар Олон нийтийн төвтэй болсон. А байрны буюу төв хаалгаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд холбоотой хүмүүс нэвтрэхээр дотоод журамтай. Харин Олон нийтийн төвийн хаалгаар бусад иргэд, олон нийтийг нэвтрүүлнэ. Энэ дээр Баасан даргыг оруулахгүй, нэвтрүүлэхгүй гэсэн асуудал байхгүй" хэмээсэн байна.

Н.Бат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 6 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 7 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 10 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 13 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 14 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 16 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 16 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 16 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр