Х.БАТСҮРЭН НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Admin
15 цагийн өмнө

Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Жонн Кнокс нь Монгол Улс дахь хүний эрхийн байдал, ялангуяа аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улс олон улсын гэрээ конвенцийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж байгаатай газар дээр нь танилцаж, зөвлөмж гаргах зорилготойгоор манай улсад ирээд байгаа аж. Тэрээр 2015 онд НҮБ-ын тусгай элчээр 3 жилийн хугацаатай томилогдсон бөгөөд Доктор Хенри С.Лоурмены нэрэмжит Вейк Форест их сургуульд хүний эрх, хүрээлэн буй орчны эрх зүйн хичээл заадаг юм байна.

Уулзалтын эхэнд Х.Батсүрэн НҮБ-ын тусгай илтгэгч, АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн багштай уулзсандаа баярлаж буйгаа илэрхийлээд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Улсын Дээд шүүх, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар товч танилцуулав.

Ноён Жонн Кнокс Монгол Улсын Үндсэн хуулийн "иргэд эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхтэй"гэсэн заалтыг баримталж шүүх шийдвэр гаргадаг эсэх, нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах тухай, шүүхийн шийдвэрийн нээлттэй байдал, шийдвэрээ тайлбарладаг эсэх, уул уурхайн компаниуд өөрсдийнх нь эсрэг мэдээлэл өгсөн иргэнийг нэр хүндэд нь халдсан асуудлаар шүүхэд өгсөн зэрэг асуудлыг сонирхон асууж байсан юм.

Х.Батсүрэн шүүгч Захиргааны ерөнхий хуульд нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн бус байгууллагууд нэхэмжлэл гаргах тухай заалт орсон, үүнээс өмнө хуулийн ийм зохицуулалтгүй байхад ч шүүх байгаль орчинтой холбоотой тодорхой хэргүүдийг тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдсөн байна гэж үзэж шийдвэрлэж байсан талаар ярилаа. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүх дагнасан байдлаар ажиллаж эхэлсэн 2004 оноос хойших бүх шийдвэрийг shuukh.mn сайтаас үзэж, үндэслэлтэй нь танилцаж болно гээд шүүгчид шүүхийн шийдвэрийн үндэслэлээ аль болох тодорхой бичихийг эрмэлздэг талаар хэллээ.

Ноён Жонн Кнокс өөрийнх нь сонирхсон асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөнд нь Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 7 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 8 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 11 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 14 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 14 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 16 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 16 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 16 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр