Швейцарьт өндөр оргилын цэвэр агаарыг савлан зарж эхэлжээ. Swiss Alpine Air компаниас гаргасан энэхүү бүтээгдэхүүнд Альпийн нурууны оргил хэсгийн агаарыг савласан гэнэ. 7 литрийн савлагаатай агаар нь 120 удаа амьсгал авахад хүрэлцдэг байна. Нэг бүрийн үнэ нь 47 ам.доллар ажээ.
Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хөрөнгө оруулагч хайж буйгаа нуухгүй байгаа юм. Ялангуяа БНХАУ зэрэг агаарын бохирдол ихтэй улсын иргэд уулсын өндөр оргилын цэвэр агаарыг мэдрэхийн илүүтэй хүснэ гэдэгт тэд найдаж байгаа юм байна.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна