ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬГҮЙ 35 ХОРОО БАЙНА


2017-2018 оны хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136 төрийн бус өмчийн 105 сургуульд бага ангид 139226, дунд ангид 72940, ахлах ангид 37427 нийт 249593 хүүхэд суралцахаар бүртгэгдээд байна. Төрийнөмчийн216, төрийн бус өмчийн 407 буюу нийт 623 цэцэрлэгт 146295 хүүхэд хамрагдаж нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 77.6 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 01/93 тоот удирдамжийн дагуу 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хүрээнд боловсрол, эрүүл ахуй, барилгын техник, хүнсний чанар стандартын хяналтын улсын 33 байцаагчид хамтран ерөнхий боловсролын 22 сургууль, 66 цэцэрлэгийг буюу нийт 86 сургууль хяналт шалгалтад хамруулахаас одоогийн байдлаарерөнхий боловсролын 20 сургууль, 55 цэцэрлэгийг буюу 85 хувийг хамрууллаа. Багшийн хүрэлцээ хангамж, сургалтын гарын авлага, тоглоом наадгай, хамран сургах хүүхдийн тоо, хамрагдалтын хувь, анги дүүргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах, элсэлтийн үйл ажиллагаа, дотуур байр, сургалтын орчны эрүүл ахуй, барилга байгууламжийн урсгал их засвар, хүнсний чанар, хүүхдийн үдийн цай зэрэг асуудлыг шалгахад нийт 235 зөрчил илрүүлэн 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Тухайн сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил 90% тай хангагдсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18цэцэрлэг 12 сургууль дүүргийн төсвийн хөрөнгөоруулалтаар 9 цэцэрлэг, 2 сургууль өргөтгөлийн ажил хийгдэж байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын суурь хийгдсэн, 2018 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн,, 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн аваагүй СХД-ийн 228 дугаар цэцэрлэг, 104 сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удааширалтай байна. Улаанбаатар хотын төрийн өмчийн цэцэрлэггүй 6 хороо төрийн өмчийн сургуульгүй 35 хороо байгаа нь сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийг ихэсгэж, 3 ээлжинд хичээллэж байгаа нь 4 сургууль буюу 118, 134, Эрдмийн өргөө, Голомт цогцолбор сургуулиуд байна.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байранд хичээлийн ширээ сандал байхгүй, монгол 14 дүгээр сургуулийн хичээлийн байр нь засварын ажил дуусаагүй 133-р сургууль нь барилга нь баригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй шалтгааны улмаас 2017 оны 09 дүгээр сарын 10 наас хичээл сургалтын ажил эхлэх боломжтой байна.

Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай 245 багшийн орон тооны багш нарын судалгааг холбогдох газарт хүргүүлэн, ажиллах эрхийн шалгалтанд орсон багш нараас сонгон шалгаруулалт хийж авсан байна. Өнөөдрийн байдлаар Эрдмийн-Оргил цогцолбор сургуульд багшлах эрхгүй 4, 119 дүгээр сургуульд багшлах эрхгүй 2 багш5, 11, 24, 84дүгээр сургуулиудад бага ангийн эрэгтэй технологийн, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байх бөгөөд сонгон шалгаруулалт зарлагдсан байна. Ном сурах бичгийн хангалт 1-5 дугаар ангид төрөөс 100 хувь, 6-12 дугаар ангид худалдаагаар явагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид Цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор 10, 11 дүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдэж гараагүй агуулгын хүрээнд суралцахуйн удирдамж гаргасныг ашиглаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 18 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 19 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 19 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 20 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 20 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 20 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 22 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 22 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 22 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 23 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр