Их Британийн The Spectator сэтгүүлээс Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй улсуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Норвег тэргүүлсэн байна. Норвегийн иргэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэнэ. Тэгвэл аман хүзүүнд Дани, гуравдугаар байрт Исланд, дөрөвдүгээр байрт Швейцарь, айргийн тавд Финлянд бичигдсэн байна.
Харин Монгол улс маань нийт 155 улсыг хамарсан энэхүү жагсаалтын 100-д жагсчээ. Хойд хөрш ОХУ жагсаалтын 49-д, харин өмнөд хөрш БНХАУ 79 дүгээр байрт орсон байна.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна