​ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА


Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөнд оролцогч хүүхэд багачууд, иргэдийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгддэг.

Энэ үеэр гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, #хариуцлагыг #дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус албанаас "KGB Tegbe" мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээтэй хамтран "ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЬЕ" уриан дор тус төвийн гадна талд байрлах #сурталчилгааны 3 самбарт болон үйлчилгээний 15 тээврийн хэрэгслийн гадна талд, Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж авто зам дагуу уриалга, зөвлөмж байрлуулан ажиллаж байна.

Цаашид уг компани нь нийгмийн #хариуцлагаа #ухамсарлан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үйлсэд #тасралтгүй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн хүүхэд зам хөндлөн гарахад дунджаар 10-15 секунд шаардагддаг бөгөөд энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй, #зөв замын хөдөлгөөнд оролцох талаар ЭЦЭГ ЭХ ТА хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, тэдэнд багаас нь зөв дадал эзэмшүүлэхийг уриалж байна.


МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ, ЭЗЭН БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУДАА ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ХАМГААЛЦГААЯ. ТЭДНИЙ МИНЬ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БАЙГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 31 минутын өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 3 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 4 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 5 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 5 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 6 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 7 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 7 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 8 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр