ЯПОНЫ ШАДАР САЙД ГИТЛЕРИЙН СЭДЭЛ САНААГ ЗӨВТГӨН ДУУЛИАН ДЭГДЭЭВ



Японы Шадар сайд, 76 настай Таро Асо Дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээж, олон арван сая гэмгүй хүний аминд хүрсэн Германы гуравдугаар рейх Адольф Гитлерийн үзэл бодол, сэдэл санааг зөвтгөсөн өнгө аястай үг хэлсэн нь томоохон дуулиан дэгдээв.

"Гитлерийн үзэл бодол, сэдэл санаа зөв байлаа ч гэсэн олон сая хүний аминд хүрсэн тул тийм сайн улстөрч байгаагүй" гэж Таро Асо өгүүлжээ. Японы Либерал-Ардчилсан намын фракцын семинар дээр улстөрчдийн үзэл бодол, үйлдлийн ялгааны талаар үг хэлэхдээ дурьдсан эдгээр үгсийг Японд төдийгүй дэлхий даяар эгдүүцэн хүлээн авч, шүүмжилж эхлээд байна.

"Японы төр засгийг гутамшиг болголоо. Тэр ажлаа хийх эрх чадвартай хүн эсэх нь эргэлзээ төрүүлэв" гэж Японы Ардчилсан намын тэргүүлэгчдийн нэг Казунори Ямана мэдэгджээ.

"Гитлерээр жишээ авах нь байж болшгүй зүйл байж. Тиймээс ч би дээрх жишээнээс эрс татгалзаж байна. Гитлерийн үзэл бодол, санаа сэдлийг дэмжигч бус харин эсэргүүцэгч гэдэг маань миний үгээс илт байгаа. Гитлерийн үзэл бодол, сэдэл санаа маш буруу" гэж Таро Асо удалгүй хариу мэдэгдэл хийжээ.

Таро Асо байсхийгээд л Гитлер юмуу еврейчүүдээр жишээ авдаг зуршилтай нэгэн гэнэ. 2013 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын талаар мэдэгдэл хийхдээ "Хэн нэгэн ухамсарлаж, мэдэхээс өмнө нацистууд Үндсэн хуулийг шинэчлэн бичсэн юм" хэмээн мэдэгдэж байжээ.

Мөн 2016 онд 90 настай тэтгэврийн хөгшдийн тухайд өгүүлэхдээ "Баян еврейчүүд амьдардаг улс болоосой" гэсэн утгатай үгс хэлж, олны гайхшлыг барсан удаатай.

Японд Германы гуравдугаар рейхийн талаар яриа тун сонирхолтой хэрнээ мөн эмзэг сэдэвт тооцогддог. Учир нь Адольф Гитлер Европыг бүрэн эзлэхээр дайтаж байх үед япончууд Азийг бүрэн эзлэхийг зорьж дайн дэгдээж байсан билээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 15 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 15 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19