​БУСДЫН ГАР УТАС, 30 000 ТӨГРӨГИЙГ БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ


Цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 50 гаруй хувь нь хулгай, дээрмийн хэрэг байна. Тиймээс иргэд хувийн өмч хөрөнгөө хулгайд алдахаас сэрэмжилж, урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна.

Тодруулбал энэ сарын 25-ны өдөр "Баянгол дүүргийн тавдугаар хороо "3-р эмнэлэгийн автобусны буудал ХМК-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд явж байгаад гар утсаа хулгайд алдлаа" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Багануур дүүргийн иргэн 20 настай эрэгтэй У-ын халааснаас "Samsung Galaxy S-4" гар утсыг Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух 28 настай эрэгтэй М хулгайлсаныг илрүүлэн шалгаж байгаа аж.

Мөн энэ сарын 26-ны өдөр СХД-ийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаагаа явуулдаг "Зочид буудлын дэргэд дээрэмдүүлсэн хүн байна" гэсэн мэдээллийг өглөөний 09:43-т авч шалгасан байна. Ингэхэд Төв аймаг Жаргалант харъяат 29 настай эрэгтэй М-ын "Samsung S-1", "Samsung S-2" гар утас, 30.000 төгрөгийг Дархан-Уул аймаг харъяат 37 настай эрэгтэй Ц бусадтай бүлэглэн зодож, дээрэмдсэн хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Ю.Нямгэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 2 минутын өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 1 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 1 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 1 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 2 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 18 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 18 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 20 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 20 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 22 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 22 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 23 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 23 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр