УЛААНБААТАР ХОТ РУУ ОРОХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ МАЛ АМЬТНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООНО


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга С.Батболд шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцсаны дараа "Нийслэлийн зүгээс шүлхий өвчинтэй холбоотойгоор нийт 8 захирамж гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан ч шүлхийн гаралтыг зогсоож чадахгүй байна. Энэ бол ажлын хариуцлагатай шууд холбоотой. Ялангуяа дүүргийн Засаг дарга нар онцгой дэглэмийн үед явуулах үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай байна." хэмээгээд Нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

  • Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот руу орох, нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх мал амьтны бүх хөдөлгөөнийг он дуустал зогсоох,
  • Онцгой комиссын гишүүд өвчин намжтал өдөр бүр шуурхай хуралдаж, онцгой горимоор ажиллах,
  • Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бүх малд үзлэг хийж, өмнөх вакцинжуулалтын үйлчлэлд хяналт тавих, Дүүргийн дарга нар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх,
  • Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, сэрэмжлүүлэг өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 9 минутын өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 25 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 36 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 39 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 50 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 19 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 21 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр