ЗҮҮН ЭРГЭХИЙГ ХОРИГЛОХЫГ ИРГЭДЭЭСЭЭ АСУУЖ, ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.

Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна. Ачааллын яг энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 7 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 8 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19