ТӨРИЙН ДЭЭД ЦОЛООР ШАГНАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, тээвэр зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Төрийн дээд цолоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан Чойжамцын Баттуяа, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга Ванчигийн Даваажав, Орос Монголын хамтарсан "Мэргэ ван" ХХК-ийн инженер Раднаагийн Хайдав, "Номин констракшн девелопмент групп" ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Уламбаяр нарыг,


Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны ахмад ажилтан Ишжамцын Батцэцэгийг,



Монгол Улсын гавьяат багш цолоор Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш Жамъянгийн Ренчиндорж, Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, ахмад багш Шагдарын Шагдаржав нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор ТЭСО ХХК-ийн зөвлөх инженер Одонгийн Сайнжаргал, "Говь гурван сайхан" ХХК-ийн зөвлөх инженер Банзрагчийн Цэдэнсамба нарыг,

Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Дорнод аймгийн "Сан бэйс" ХХК-ийн захирал Самдангийн Итгэлийг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад тээвэрчин Чагнаагийн Дашзэвэгийг,


Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав, Баянзүрх нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн Даваажавын Ганхуяг нарыг,

Монгол Улсын малын гавьяат эмч цолоор Архангай аймгийн Архангайн малчдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Чойжингийн Баасанжавыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянхонгор аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын зургийн багш Чулуунбатын Сосорбарамыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Гомбожавын Оюунгэрэлийг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Хүдэрчулууны Батмөнхийг,

Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн удирдах зөвлөлийн гишүүн Доржийн Чимгээг тус тус шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ "Бүгдийн амгаланг айлтгая.

Монголын үнэт зүйлсийн тэргүүнд хөдөлмөрч, бүтээлч иргэд нь байдаг. Тийм учраас эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ эзэн нь болж, өөрийн болоод бусдын амьдрал, улсынхаа хөгжлийн төлөө цуцашгүйгээр, чин сэтгэлээсээ зүтгэж, амжилт гаргасан иргэдээ Монголын төр хүндэтгэж, ард түмний нэрийн өмнөөс шагнаж, урамшуулсаар ирсэн билээ.

Та бүхний дунд шагнал аваад зогсч буй БНМАУ-ын Аж үйлдвэрийн сайд, Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдаар 1960-1990 онд ажиллаж байсан, 86 настай Паавангийн Дамдин хэмээх ахмад бууралд Миний бие төрийн тэргүүний хувьд тусгайлан үг хэлэх гэсэн юм.

П.Дамдин гуай Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, галыг цахисан анхдагчдын төлөөлөл, энэ салбарыг удирдагчдын нэг бөгөөд ахмад үеийнхний эхлүүлсэн хүнсний үйлдвэрлэл өнөөдөр ч ард иргэддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байгаа. Үйлдвэрлэлгүйгээр үндэсний эдийн засаг, эдийн засгийн тусгаар тогтнол оршин тогтнохгүй. Эдийн засгийн тусгаар тогтнолыг ямар ч сүржин үг, уриа лоозонгүйгээр өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө тунхаглаж, тордож, хамгаалж яваа нийт үйлдвэрчлэгчдээ төлөөлүүлэн П.Дамдин танд гүн хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр Төрийн хүндэтгэл хүлээж, цол, одон, медаль хүртсэн бүх хүнд, Та бүхний гэр бүл, хамтран зүтгэгчдэд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо, идэвх зүтгэл, шаргуу хөдөлмөр чухлаар шаардагдаж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Сайн үйлс дэлгэртүгэй !" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 1 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 1 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 21 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19