​ДЭЭД ШҮҮХИЙН 19 ШҮҮГЧ "БАНКНЫ БАРЬЦААНД" БАЙНА


"Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга" Н.Лүндэндоржийн "...хараат бус, шударга шүүхийн тогтолцоог тогтоосон улс орон л хөгжсөн байдаг юм гэсэн үг, "Шударга Шүүх Монголын аварна" гэсэн ТББ-ын уриа Монголд шүүх шударга байж чадахгүйг нотолж буй. Тэгвэл шүүх яагаад шударга байж чадахгүй байгаа юм бэ? Өнгөрсөн жилийн намар шүүгч нарын цалинг хасах, эсэх асуудал засгийн газрын түвшинд хүчтэй яригдаж байх үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэвлэлд ярилцлага өгөхдөө "... Монголын шүүгчдийн 98 хувь нь 1-3 төрлийн зээлтэй болсон байна. Хэрвээ цалинг нь бууруулбал энэ мөнгөө тэр хүмүүс яаж төлөх вэ. Банкны барьцааны шүүгч нар болчихвол хараат бус шүүгчийн талаар яаж ярих вэ" хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр шүүгч нар банкны барьцаанд орж, нөлөөнд нь автдаг болохыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга нь энэхүү яриагаараа баталчихаад байгаа юм. Өмнө нь 2008 онд Хаан банкнаас Улсын дээд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бичиг илгээж байсан баримт байдаг юм. Энэхүү баримтын талаар бид уншигч та бүхэнд эргэн дэлгэрэнгүй мэдээллэх болно.

Харин одоо Улсын дээд шүүхийн шүүгч нарын өр, авлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, тахимын тэргүүн, нийт шүүгч нарын өр, авлагын байдлыг уншигч та бүхэнд хүргэе.

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг

Авлага- байхгүй

Зээл-байхгүй

Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг

Авлага- байхгүй

Зээл- 93 сая

Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр

Авлага- байхгүй

Зээл-байхгүй

Дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь

Авлага- Финсервис, Д.Мишиг, Ц.Оюунцэцэг -365,6 сая

Зээл-байхгүй

Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд

Авлага- байхгүй

Зээл-Х.Болдбаатар -50 сая

Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн

Авлага- байхгүй

Зээл- Голомт банк, Капитал банк 165 сая

Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон

Авлага- Д.Хосбаяр, Ц.Цэрэнням 15,9 сая

Зээл-Улаанбаатар хотын банк 42 сая

Дээд шүүхийн шүүгч Б.Цогт

Авлага- байхгүй

Зээл- Улаанбаатар хотын банк, Хаан банк, ОССК 77,5 сая

Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож

Авлага- Мөнгөнтулга цамхаг ХХК 75,5 сая

Зээл-Голомт банк 130 сая

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр

Авлага- байхгүй

Зээл-ОССК, Худалдаа хөгжлийн банк, Таванбогд Финанс, Бичил санхүүгийн хөгжлийн сан 666 сая

Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах

Авлага- байхгүй

Зээл-Улаанбаатар хотын банк 50 сая

Дээд шүүхийн шүүгч Ч.Тунгалаг

Авлага- Нью болор Оргил, Хадгаламж зээлийн хоршоо 21 сая

Зээл-Улаанбаатар хотын банк 50 сая

Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ

Авлага- байхгүй

Зээл- Худалдаа хөгжлийн банк 24,6 сая

Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа

Авлага- байхгүй

Зээл- Худалдаа Хөгжлийн Банк 100 сая

Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа

Авлага- байхгүй

Зээл- Улаанбаатар хотын банк 75 сая

Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг

Авлага- байхгүй

Зээл- Худалдаа Хөгжлийн Банк 170 сая

Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн

Авлага- байхгүй

Зээл- Улаанбаатар хотын банк, Ш.Равдандорж 138 сая

Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч

Авлага- байхгүй

Зээл-байхгүй

Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг

Авлага- байхгүй

Зээл- Улаанбаатар банк 65 сая

Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан

Авлага- байхгүй

Зээл-Улаанбаатар хотын банк 10 сая

Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн

Авлага- байхгүй

Зээл- Төрийн банк, Улаанбаатар хотын банк 159 сая

Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр

Авлага- байхгүй

Зээл-байхгүй

Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг

Авлага- байхгүй

Зээл- Улаанбаатар хотын банк, Хаан банк 46,5 сая

Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа

Авлага- байхгүй

Зээл- Улаанбаатар хотын банк 135 сая

Дээд шүүхийн 24 шүүгчийн 19 шүүгч зээлтэй бөгөөд Н.Лүндэндорж даргын хэлдгээр "банкны барьцаанд" байна. Ямартай ч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэлснээр бол дээрх зээлтэй шүүгч нарын шийдвэр хараат бусаар, шударга гарч байгаа эсэх нь эргэлзээтэй бололтой.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 15 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 15 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19