УНДНЫ УСНЫ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АЯНГА БУУЖЭЭ


Өнгөрсөн бямбагт хүчтэй аадар бороо орсны улмаас 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу УСУГ-ын ундны усны хамгаалалтын бүсэд хоёр үхэр аянгад цохиулж, үхсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ.

Дүүргийн "Баяндэмбэрэл" мал эмнэлгийн их эмч үхсэн үхрүүдээс малын гоц халдварт өвчний шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүн, мал амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тул Цагаандавааны хогийн цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 10 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 11 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19