​ХЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ХӨСҮТ-Д БОЛЛОО


Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол Улс 7 дахь удаагаа энэ өдрийг "Хепатитийг таслан зогсооё" уриан дор тэмдэглэж байна.

Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан "Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021"-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдвараас сэргийлэх, өөрсдийнхөө эрсдэлт зан үйлийг өөрчлөх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх, түүнчлэн уг вирусын халдварыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, вируст хепатитийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн.
"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган хүнийг хамруулаад байна.

Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болох юм.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хувьд жилд дундажаар 42 мянган хүнд амбулаторийн үзлэг хийж байгаагаас 15 мянган хүн нь В,С вирусын илрүүлэг үзлэгт хамрагдаж байна. Түүнчлэн 2016 оноос эхлэн В,С вирус тоолдог болсноор өнгөрсөн хугацаанд 1505 хүний В вирусыг, 1888 хүний С вирусыг тус тус тоолж, В вирусын эсрэг вакцинд 27200 хүнийг хамруулаад байна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд өнөөдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-т зориулсан өдөрлөг болж, үйлчлүүлэгч нартаа мэдээлэл сургалт сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулж, В,С вирусын илрүүлэг үзлэг хийх, сахарын хэмжээг тодорхойлох, цусны даралтыг үзэх гэх үйлчилгээг үзүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 6 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 6 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19