Ой, хээрийн гал түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өсжээ

Ц.Цэрэнбадам
2025/05/30

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.05.30/ байдлаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 100 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.822 га, хээрийн 566.530 га талбай, нийт 632.352 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.05.21-2025.05.30/ Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 5 гал түймрийг бүрэн унтраалаа.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын Хэрийн гол, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 3 ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Минжийн даваа, Хэнтий аймгийн Батширээт сумын Бодончийн даваанд гарсан 2 ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 280 алба хаагч, 12 автомашин, Хил хамгаалах байгууллага, Байгаль орчин, Эрүүл мэндийн байгууллага, Байгалийн тусгай хамгаалалттай газар, сумдын мэргэжлийн анги, аж, ахуйн нэгж, байгууллагын 121 хүн, 15 автомашин, 17 морьтойгоор буюу нийт 401 хүн, 27 автомашин, 17 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Сүүлийн 10 хоногт гарсан ой, хээрийн түймрүүдийн ихэнх нь автомашин очих боломжгүй мориор 3-5 хоног туулж очих газарт гарсан тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийн эрсдэлийн зэрэг буураагүй, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас иргэн бүр урьдчилан сэргийлж, ой, хээрт зорчихгүй байх, хашааны өнжмөл өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 13 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 13 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 14 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 15 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 16 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 16 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 17 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 17 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 18 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 18 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 18 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 20 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр