ЭХЭМҮТ анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүүхэд 13 настай, түүний ээж бөөрний донор нь болсон байна. Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байгаа аж.
УНТЭ анх 2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал ийнхүү амжилттай болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна