Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхэлнэ

Ж.Булганаа
2025/05/27

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой боллоо. 

Үүнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан билээ. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан системийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв. 

Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг цахимаар шийдэх олон давуу талтай. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага цахимаар гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болно. QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг ч авах боломжтой. Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг болсон нь компанийн хариуцлагыг дээшлүүлж байна. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд, байгууллагууд хяналт тавих боломжтой болох юм. Бүх материалыг онлайнаар бүрдүүлж илгээх болсноор дугаарлалт, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардал багасахаас гадна шийдвэр гаргах хугацаа ч тодорхой, хурдан болж, хүсэлт өгсөн, шийдсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой. Цахим системээс ажлын цаг харгалзахгүй хүссэн цагтаа үйлчилгээ авах давуу талтай.

Ингэснээр зөвшөөрөлтэй бүх компанийн мэдээлэл нэг дор төвлөрч, төрийн байгууллагаас хяналт, шинжилгээ хийхэд хялбар, үр дүнтэй болно. Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх юм. Шийдвэр гаргах, хянах явцыг бүртгэж үлдэх тул хүнд суртал багасаж, төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмжийг нэмж, ил тод, нээлттэй байдал сайжирна. Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж ч бүрдэх юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 1 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 1 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 18 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 18 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 18 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 19 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 20 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 21 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 21 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 22 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 22 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 23 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 23 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 23 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ Өчигдөр
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр