Хамтарсан засгийн газрын хувь заяа яригдаж байгаатай холбогдуулан ХҮН намын дарга Т.Доржхандын байр суурийг хүргэж байна.
Тэрбээр, "Хамтарсан Засгийн газрын гэрээнд 35 жилийн бугшсан асуудлуудыг эр зориг гаргаад хийе, том төслүүдээ хөдөлгөе, реформоо эхэлье гэдэг л зүйл, заалт байсан. Эдгээрийгээ хийж чадсангүй гэвэл би ойлгоно. Энэ тохиолдолд хамтарсан Засгийн газарт дүгнэлт тавивал зүйтэй. Гэхдээ хамтарсан Засгийн газар гэрээнийхээ дагуу маш сайн ажилласныг би онцлон хэлмээр байна. Ардчилсан намын сайд нар, Л.Гамтөмөр дарга гал авч ажилласан. Шүүмжлүүлсэн ч эрчим хүчний реформыг амжилттай хийсэн, 2028-2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хараат улс болно гэсэн итгэл, үнэмшилтэй байгаа. Гэтэл нэг намынх нь бага хурлаар ажлыг дүгнээд, гэрээнийхээ үүргийг биелүүлсэнгүй гэдэгт би дотроо харамсаж байна. Албан ёсоор яаж хандахыг нь харна. УИХ-д суудалтай таван улстөрийн хүчин бий, нэг нь л МАН. Ганц намын шийдвэрээр засаг, төр өөрчлөгдөөд байж болохгүй. МАН-ын бага хурлын дараа гурван намын дарга уулзсан. Л.Гантөмөр дарга бид хоёрын байр суурь ижил, албан ёсоор гэрээгээ дүгнээд үндэслэлүүдээ гаргаж өгөх ёстой. Үүний дараа гурван намын бодлогын зөвлөлд асуудлаа оруулаад хэлэлцээд явах нь зөв" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна