Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна

Ц.Цэрэнбадам
2025/05/23

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах бөгөөд орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.
  • Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

ГЗБТ-ний дугаар

Биржийн зарын код

Байршил

Зориулалт

Газрын хэмжээ /м.кв/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1

2.3.8

#2025-00035

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим

ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор

20000

            53,600,000

5,360,000

2

2.3.22

#2025-00036

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим

Амины орон сууц

2000

              8,008,000

800,800

3

2.3.23

#2025-00037

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим

Амины орон сууц

5000

            20,020,000

2,002,000

4

2.3.24

#2025-00038

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай орчим

Мод үржүүлгийн газар

10000

            22,400,000

2,240,000

5

2.3.129

#2025-00039

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан

Холбоо, мэдээлэл хүлээн авах станц

64

               283,008

28,301

6

2.3.57

#2025-00040

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран есийн гарам, хүй долоо худаг орчим

Амины орон сууц

20000

            66,120,000

6,612,000

7

2.3.58

#2025-00041

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор

7000

            18,760,000

1,876,000

8

2.3.59

#2025-00042

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар

5000

             22,181,990

2,218,199

9

2.3.62

#2025-00043

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

30000

         135,360,000

13,536,000

10

2.3.63

#2025-00044

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

10000

            45,120,000

4,512,000

11

2.3.137

#2025-00045

Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол орчим

5-8 давхар нийтийн орон сууц

5000

            33,000,000

3,300,000

12

2.3.141

#2025-00046

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

10000

              4,800,000

480,000

13

2.3.142

#2025-00047

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар

13000

              6,240,000

624,000

НИЙТ ДҮН

137064

 

           435,892,998

 

         43,589,300

 

 

ЖИЧ: Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно. Холбоо барих утас: 77771285, 80771285

 

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 8 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 9 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 9 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 11 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 11 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр