“Улаанбаатар марафон 2025”-д “Шунхлай Групп”-ын ажилтнууд нэгдэн оролцоно

Ж.Булганаа
2025/05/22

2025 оны хамгийн том гэр бүл, спортын өдөрлөг болох “Улаанбаатар марафон 2025”-д “Шунхлай Групп” Ерөнхий Ивээн Тэтгэгчээр оролцож байна.

“Шунхлай Групп” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд спортыг дэмжих, иргэдийн идэвхтэй амьдралыг уриалах зорилготойгоор энэхүү өдөрлөгийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Компанийн хувьд зөвхөн бизнесийн амжилтад бус, олон нийтийн сайн сайханд хувь нэмэр оруулахыг өөрсдийн зорилгоо болгон ажилладаг. Мөн ажилтнуудынхаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор хамт олноороо марафонд оролцож байна.
“Улаанбаатар марафон 2025”-ын олон улсын гүйлт нь 1.5км-ийн гэр бүлийн гүйлт, 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт, 21 км, 42 км-ийн хагас болон бүтэн марафон, тусгай олимп зэрэг 7 төрлөөр болж, оролцогчид жил ирэх бүрд мянга мянгаар нэмэгдэж байна. Мөн энэ өдөр нийслэлийн төв замуудыг хааж, хоолны болон урлаг, соёлын олон төрлийн үйлчилгээ, үзүүлбэрүүдийг нэгэн зэрэг зохион байгуулдаг тул гэр бүл, найз нөхдийнхөө хамт цагийг дурсамж дүүрэн, зугаатай өнгөрүүлэх сонирхолтой их хотын иргэдийн догдлон хүлээдэг өдөр болсон билээ.
Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ, байгууллага хамт олноороо нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж, “Улаанбаатар марафон”-доо идэвхтэй оролцохыг уриалж байна.
#Шунхлай_Групп#Шинэ_хил_хязгаар_руу_манлайлцгаая!



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 9 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 11 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 11 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 12 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 13 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 14 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 14 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр