Ч.Номин: Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээл олголтын 50 орчим хувь нь амралтын газар, жуулчны бааз руу чиглэнэ

Б.Нямсүрэн
2025/05/21

Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлж байсан бол энэ тоо 2030 он хүртэл 2 сая болгон өсгөөд буй. “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлснээр энэ тоонд хүргэх аж. Өнгөрсөн онд манай улсад 800 мянган жуулчин ирж 1.5 тэрбум ам.долларын орлого оруулжээ. 2019 оноос хойш аялал жуулчлалын салбар 40 хувиар сэргэсэн бол цаашид дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшилд бага хүүтэй, урт хугацаааны зээлийг олгохоор болсныг салбарын сайд Ч.Номин мэдэгдлээ. Түүний хэлснээр тавдугаар сарын 29-нд аялал жуулчлалын хөгжлийн төв нээгдэх бөгөөд энэ үеэр зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулах ба зургаадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

 Соёлын сайд Ч.Номин "Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж  зээл олголтын 50 орчим хувь нь дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз руу чиглэнэ. Хувийн хэвшилд ойролцоогоор 4 орчим их наяд төгрөгийн зээл олгох байдлаар цаашилбал 5 орчим жилийн хугацаанд үргэлжлүүлснээр аялал жуулчлалын салбарт нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт хийнэ. Хэрэв энэхүү зээлийг тогтвортой явуулж чадвал манай улсад ойролцоогоор 600 мянга орчим жуулчин нэмж ирэх боломж бүрдэх төдийгүй нэг орчим тэрбум ам.долларын эргэлтийг эдийн засагт эргэлдүүлнэ" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 15 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 17 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 17 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 18 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 19 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 20 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 20 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр