Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно

О.Шүрэнцэцэг
2025/05/20

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Цуврал хэлэлцүүлгийн эхнийх өчигдөр (2025.05.19) болсон бөгөөд салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийн санал, байр суурийг сонсов. Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү оролцож, Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг танилцууллаа. 

 

 

Тэрбээр “Манай улс хөгжлийн үзүүлэлтүүдээрээ олон улсын хэмжээнд 90-110 дугаарт эрэмбэлэгддэг бол цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д жагсаж байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт юм. Энэ амжилтаа хадгалж, танилцуулж буй стратегиа хэрэгжүүлэн ажиллавал Монгол Улс Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд” болох бүтэшгүй зүйл биш” хэмээн онцолж, Монгол Улсыг Төв Азийн дижитал эдийн засгийн “баянбүрд” болгох амбийцаа илэрхийлэв. 

 

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахдаа бусад улсын туршлагыг судалсан. Гэхдээ хэчнээн сайн туршлага байгаад манай хөрсөнд буухгүй бол энэ баримт бичиг хэрэгжихгүй, цаас болж үлдэнэ. Тиймээс манай улсын ялгарал, онцлог нь ямар байх вэ гэдэг талаас харсан. Улсынхаа хөрсөнд бууж хэрэгжих бодлогын баримт бичиг боловсруулахыг чухалчилсан” гэдгийг салбарын сайд Ц.Баатархүү энэ үеэр хэлэв. 

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд тухайн үед эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн зэрэг оролцогч талуудын саналыг авч төсөлдөө тусгасан. Ийнхүү тал талаас нь хэлэлцэн боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон төслөө дахин салбарынхнаараа нягтлан тунгааж байгаа нь энэ бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж дууссанд талархалтай хандаж байлаа. 

 

 

Энэхүү хэлэлцүүлэг цаашид оролцогч байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, УИХ, Засгийн газрын түвшинд цувралаар явагдах юм. 

 

Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегид тусгасан онцлох заалтууд ТУЛГУУР 5 ЗОРИЛТ: 

 

  • Хиймэл оюуны үндэсний экосистемийг хөгжүүлж "Дижитал эдийн засаг"-ийн шилжилтийг хурдасгах,
  • Үндэсний их өгөгдлийг эргэлтэд оруулж “Мэдлэгийн гэр"-ийг бүтээх,
  • Хиймэл оюуныг ашиглах замаар нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, “Дэлхийн хэмнэл”-тэй зэрэгцэх,
  • Хиймэл оюуны дэд бүтцийн зах зээлд өрсөлдөж, “Дижитал өгөгдлийн зангилаа төв" болох,
  • Ёс зүйтэй хариуцлагатай хиймэл оюуныг төлөвшүүлж, "Дижитал тэнцвэр"-ийг хангах 

 

Монгол Улсын хиймэл оюуны хөгжлийн 3 үе шат 

 

  • 2025-2026 онд дэд бүтцээ бэлтгэх үе. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, Хиймэл оюуны үндэсний зөвлөлөө байгуулна. GPU claster AI төв байгуулна. Үндэсний өгөгдлийн их сан байгуулна.
  • 2027 онд мэргэших үе. Энэ хүрээнд магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлана. Судалгааны 100 сэдэв зарлана. 300 магистр, доктор, 1000 элч төлөөлөгч бэлдэнэ. Их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн стартап хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • 2030 онд бүс нутагтаа манлайлах үе. Хиймэл оюуны бүтээгдэхүүний экспорт хийнэ. Төв Азийн дижитал өгөгдлийн төв болж, олон улсын 2 дата төвтэй болно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 12 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 14 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 15 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 15 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 17 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 17 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 18 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 18 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 19 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр