НҮБ-ын Аялал жуулчлалын бодлого, стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр “Аялал жуулчлал ба соёл” сэдвээр монгол улсад зохион байгуулагдаж байна.
2024 оны байдлаар аялал жуулчлалын салбар 10.9 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ийн 10%-ийг бүрдүүлж, 340 сая орчим ажлын байрыг дэмжиж байна. Харин Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрсэн буюу дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаа юм.
Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, олон улсын судалгаанд тулгуурлан, өөрийн орны давуу тал, нөөц бололцоогоо бүрэн тодорхойлж, “Монголын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсруулсан.
Страегийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын орлого оруулах зорилт тавин ажиллаж байна.
НҮБ-ын аялал жуулчлалын судалгаагаар аялагчдын 40 орчим хувь нь өөрсдийгөө "соёлын аялагчид" гэж тодорхойлдог.
Ийм ч учраас Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын олон янз байдал, байгалийн баялаг нөөц дэлхийн аялал жуулчлалын салбарын өрсөлдөөнд илүү давуу талыг үүсгэж байна.
Иймд бид цаашид бүс нутгийн хэмжээнд жуулчид хялбар нөхцөлөөр зорчих боломжийг нэмэгдүүлж, нэгдсэн бодлого, хөтөлбөр, маршрутуудыг тодорхойлж, харилцан биенээ дэмжиж ажиллах нь эдийн засгийн тэлэлтэд бодит түлхэц үзүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна