Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ

Ц.Цэрэнбадам
16 цагийн өмнө

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн долоо хоногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосон. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл өгөв.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.19/ байдлаар объектын гал түймрийн 2112 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.

  • 64.6 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас,
  • 25 хувь цахилгаанаас,
  • 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй,
  • 2 хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас,
  • 1 хувь санаатай үйлдлээс,
  • 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.  

Өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмчид, 15.9 хувь нь төрийн өмчид бүртгэгдсэн байна.Нийт тохиолдсон гал түймрийн 67.1 хувь буюу 1418  нь  нийслэлд бүртгэгдсэн.

21 аймагт 32.9 хувь буюу 694 удаа тохиолдсоноос  Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймрийн тохиолдол дийлэнх нь бүртгэгджээ.

Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4% өссөн байна. Ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй тохиолдсон түймрийн голомтын байршлыг харьцуулан үзэхэд аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь их.  

Эрсдэл бүхий нутагт 60 хувь нь дунд, эрсдэл  бүхий газар нутагт 8 хувь нь бага, эрсдэл бүхий нутагт 2 хувь тус тус тохиолдоод байна. Иймд иргэд, олон нийт ой, хээрийн гал түймрийн аюулын эрсдэл бүхий нутаг дэвсгэрт гал алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулж, цахим хэлбэрт шилжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын http://quiz.belenbai.mn/ сайтад  байршуулаад байна.

Хяналтын хуудас нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй. Хяналтын хуудаснуудыг ашигласнаар та өөрийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой бөгөөд сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгоод байна. Тиймээс иргэн бүр өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриалав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 17 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 18 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 18 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 20 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 21 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр