Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна

Ц.Цэрэнбадам
11 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар өчигдөр /2025.05.17/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр"Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд миний гэр бүлтэй холбоотой асуудал үүссэн. Би ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн. Миний хувьд найз охиных нь гэр бүлтэй уулзаж, танилцаагүй байна. Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бусад мөнгөний тухайд хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон. Би хүүдээ итгэж байгаа. Анх удаа миний гэр бүлтэй холбоотой мэдээлэл ил гарч байна. Миний хүү багаасаа аялах дуртай, Монгол Улсдаа аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой, нээлттэй зан чанартай, мөн студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой учраас "Hero" энтертайнменттай хамтарч ажилладаг. Ингэж л явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд бие хүнийхээ хувьд танигдах байх. Би эцэг хүний хувьд хувийн орон зайд нь халдахыг хүсдэггүй. Гэхдээ зарчмын хувьд хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч, хураалгах ёстой.

Намайг янз бүрээр л хэлдэг. "Данх" гэж ч дууддаг. Тиймээс миний хувьд бүх зүйл дээр болгоомжтой, хүлээцтэй хандаж ирсэн. Манай гэр бүлийн хувьд ч түүнийг харж авах шиг боллоо. Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн. Гэтэл үүнд хүмүүс анхаарсангүй. Нийгэмд болж байгаа үймээнд анхаарах шиг боллоо. Энэ төслийн тухайд ч бусад төслийн тухайд ч Монгол Улсын төр тогтвортой байх уу гэдэг дээр хөрөнгө оруулагчид нэлээд эргэлзсэн үйл явдал боллоо. Өнөөдрийн надтай холбоотой асуудал нийгэмд анхаарал хандуулах ёстой асуудал. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ энэ асуудал тавдугаар сарын 14 буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтийн өдөртэй давхцалаа. Тиймээс олон нийтэд илүү хэрсүү байгаачээ гэж хэлмээр байна.

Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсч байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсч, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа ялаанууд бий. Тэдэнд хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй"гэх байр суурийг илэрхийллээ.



9
angry
1
care
1
haha
6
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 5 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 5 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 5 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 6 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 7 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 7 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 8 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 9 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 9 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 10 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 11 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр