Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно

Ж.Булганаа
2025/05/09

Төрийн ордны “Их Монгол” танхимд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бодит ахиц, үр дүн гаргаж буй чухал үйл явдал юм.

Шинээр баталсан “Үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлж эхэлж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, үнэлгээний үр дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.

Энэхүү үнэлгээнд нийт 146 байгууллага хамрагдсан бөгөөд үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрүүд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн өмчит компаниуд хамрагдаж, үнэлгээний индексийн цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.
Энэхүү индексийг тогтоосноор манай улс үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ.

Улмаар үнэлгээний тогтолцоог бэхжүүлснээр Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүн сайжрах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.
“Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах энэхүү үндэсний чуулганд үнэлгээнд хамрагдсан байгууллагууд оролцох боломжтой ба урилгыг байгууллагуудад нь хүргүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 12 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 13 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 13 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 14 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 15 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 15 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 16 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 17 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 17 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 17 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 17 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 19 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр