Ө.Шижир: Сонгуулийн жилд төсвийн тэлэлт 20-30 хувь нэмэгддэг

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сонгуулийн тухай хуулийн 48.1.1-т “сонгуулийн тухайн жилд мөнгө эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр бараа материал тараах, нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх” гэсэн заалт одоог хүртэл хүчинтэй байгаа. Тийм учраас энэ хуулийн заалтыг тэгш эрхийг зарчмын дагуу хүчингүй болгох ёстой. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр сүүлийн хоёр сонгуулийн жилийн бэлэн мөнгөний гаралт дээр судалгаа хийж үзсэн. 2019 онд арилжааны банкуудаас гарсан нийт бэлэн мөнгөний гаралт 156.1 тэрбум төгрөг байсан бол сонгуулийн жил буюу 2020 онд 268 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Энэ 268 тэрбум төгрөгийн 88,9 хувь нь зөвхөн сонгуулийн жилийн эхний зургаан сард гарсан бол үлдсэн 11 хувь нь сүүлийн зургаан сард гарсан байгаа юм.

Хэрвээ тэгш байсан бол дунджаар 20 30 тэрбум төгрөг гарах байсан байх. Сонгуулийн ээлжит жилүүдтэй холбоотой улсын төсвийн тэлэлт дандаа 20-25 хувь нэмэгдэж байдаг. Энэ нь бараг зүй тогтол болсон. Гэтэл 2024 онд нийт 302 тэрбум төгрөг арилжааны банкуудаас гарсан бол эхний зургаан сард 284 тэрбум төгрөг буюу 94.5 хувьд эхний зургаан сард гарсан байна. Энэ тоо баримтууд нь сонгуулийг хэт их мөнгөнөөс хамааралтай болсныг илтгэж байгаа юм. Ийм учраас бид улс төрийн намуудын санхүүжилт, сонгуулийн хандивуудыг ил тод болгох ёстой. Улс төрийн намууд хандив авах эрхтэй ч компаниас хандив авч байгаа нь нэг талаасаа зарчимгүй. Хувь хүн тухайн нам, нэр дэвшигчид хандив өгч болно энэ нь тухайн хүний үзэл бодол. Харин компани ашиг олж, бизнес орлого олохоос биш хувь хүний үзэл бодлыг илэрхийлэхгүй. Тийм учраас бид цаашдаа Улс төрийн намуудын тухайн хууль, Улс төрийн намуудын санхүүжилт бэлэн мөнгөний хандив, гаргалт дээр тодорхой хэмжээний заалтуудыг заавал оруулах ёстой. Ингэж байж бид шударга сонгууль, тэгш эрх ярьж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө. Бид бүгд маш их мөнгө гарч байна гэж ярьдаг. Тэгэлгүй яах юм бэ. Нийт 301 тэрбум төгрөгийн 268 тэрбум төгрөг нь зөвхөн сонгуулийн өмнөх саруудад гараад явчихаар бид үүнийг ямар шударга сонгууль болсон гэж үзэх юм бэ?



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 9 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 10 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 10 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 12 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 12 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 13 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 13 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр