​Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна

Ц.Цэрэнбадам
2025/04/14

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 5 минутын өмнө
А.Үйлстөгөлдөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилов 33 минутын өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 2 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 3 цагийн өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 3 цагийн өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 19 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 20 цагийн өмнө
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг 21 цагийн өмнө
Зарим байршилд зам хаана 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа 23 цагийн өмнө
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр
​Өчигдөр ГССҮТ-д 550 хүн бэртэж гэмтсэн шалтгаанаар тусламж авчээ Өчигдөр
12 их дээд сургуулийн 62 оюутан жуулчдад үйлчилнэ Өчигдөр
Дөрвөн иргэн 18 морь хулгайлжээ Өчигдөр
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 12:00 цагт хуралдана Өчигдөр