Ж.Чинбүрэн: Налайхын зам дээр мөргүүлсэн 12 настай хүүхэд ГССҮТ-д хүнд гэмтэлтэй эмчлүүлж байна

Б.Нямсүрэн
2025/04/10

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хоёр хоногийн өмнө Баянзүрхийн товчоо орчим Налайхын зам дээр 12 настай хүүхдийг мөргөсөн, одоо ГССҮТ-д хүнд гэмтэлтэй эмчлүүлж байна. Ойрхон жишээ дурдхад Налайхын замд Хонхорт 12 настай хүүхэд машинд мөргүүлэв. Тэр том даацын зам байсан. Гэхдээ одоо болтол улсын комисс хүлээж аваагүй. Би Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Хонхор орчим манай дүүрэгт хамаарна. Тэнд зам гарах гүүр хийе гэж олон удаа Нийслэлд хүсэлт тавьсан. Тэд улсын комисс хүлээж аваагүй учраас ажил хийж болохгүй байна гэж хариулдаг. Ажил хийх хүсэлгүй байгаа. Хийхгүй байсны төлөө хариуцлага тооцох тогтолцоо дутаад байна. Хийвэл бурууддаг гэж айгаад ажил хийхгүй байгаа юм. Тэнд машинууд их хурдтай явж байна. Яагаад хурд сааруулагч тавьж болохгүй гэж. Хурд сааруулагч тавьсан бол ийм асуудал гарахгүй.  Нийслэлийн удирдлагууд ,  хөдөлгөөн зохицуулалтын газар,  онцгойлон анхаараасай. Үүнээс жишээ аваад маргааш гэхэд энэ ажлыг хийх хэрэгтэй. Нэг тохиолдож байна, дараа нь хэдэн тохиолдол гарах юм. Үүн дээр шуурхай ажиллах чухал" гэлээ. 



0
angry
2
care
0
haha
20
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 8 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 10 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 10 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 12 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 12 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 13 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 13 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр